Facebook Youtube Microsoft Teams

Хамгийн түгээмэл асуултууд

Урлагын бага сургуульд хэзээ элсэх вэ?

Жил бүрийн 4, 5-р сард шинээр элсэгчдийн бүртгэл, авъяас чадварыг шалгах шалгалт болдог.
Энэ жилийн хувьд мэдээж 4-р сард бүртгүүлэх боломжтой бөгөөд бид 4-5-р сарын хооронд вэб хуудсаараа дамжуулан авъяас чадварын шалгалтын талаар шуурхай мэдээлсэн байгаа. 9-р сард зөвхөн сул орон тоо нөхөж, аль хэдийн элссэн сурагчдын хуваарийг тохирдог.

 

Хүүхдээ урлагын бага сургуульд оруулахад юу хэрэгтэй вэ?

Дугуйлан буюу сургуульд элсүүлэхийн тулд тухайн сургуулийн тодорхой чиглэлээр анкет бөглөж бүртгүүлсэн, авъяас чадварын шалгалтыг амжилттай өгсөн байх шаардлагатай.

Урлагийн сургуулийн тогтоолын дагуу хүүхэд бэлтгэл ангид бүх чиглэлээр суралцах боломжтой. Тухайн хичээлийн жилийн 9-р сарын 1-ний байдлаар 5 настай.

Суурь хичээлийн 1-р дамжааны 1-р ангид орсны дараа хүүхдийг элсүүлэх боломжтой.

Тухайн хичээлийн жилийн 9-р сарын 1-нд 7 настай байх.

Эдгээр нөхцлүүдийг үндэслэн хүүхдийг сургуульд оруулах боломжтой.

 

Хичээлийн жил дундуур  хүүхдээ урлагын бага сургуульд бүртгүүлж болох уу?

Ийм сонголт байдаг. Гэхдээ зөвхөн онцгой тохиолдолд  мөн сургуулийн захирлын зөвшөөрөл хэрэгтэй. 

Голдуу өөр сургуулиас шилжин ирсэн эсвэл багшийн цагийн хуваарьт гэнэт өөрчлөлт орсон тохиолдолд.

 

Хүүхдийнхээ элсэлт, элсэлтийн талаарх мэдээллийг хаанаас авах вэ?

Та үндсэн чиглэл болон хөгжим судлалын чиглэлээр оюутан элсүүлэх, байршуулах талаарх мэдээллийг авах боломжтой:

1. Сургуулийн вэб сайтдахь урлагын сургуулийн шинэ мэдээ -  ZUŠ novinky гэдгээс авна.

2. Сургуулийн үүдний танхим дахь сургуулийн мэдээллийн самбараас

Мэдээллийг 6-р сарын дундаас 9-р сарын дунд хүртэл нийтлэх болно.

 

Хүүхдийнхээ сурлагын талаар хаанаас олж мэдэх вэ?

Та хүүхдийнхээ дүнг үндсэн хичээлийн багшаас мэдэж болно (үдээс хойш)

Хэрэв таны хүүхдийн дүн удаан хугацаанд муу байх юмуу хүүхэд хичээл таслал ихтэй байвал бид өөрсдөө хууль ёсны төлөөлөгчдөд мэдэгдэхийг хичээдэг

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Сурагчийн харилцааны ур чадвар, хариу үйлдэл, багштай харилцах арга барил. Сурах сонирхолтой сурагчдын  ​​насыг харгалзан тодорхой бие даасан байдал, төлөвшил,
хувь хүний ​​​​авьяас, дүрслэх урлаг, уран зохиол, жүжиг, бүжиг) -ээс хамааран даалгавраа ойлгох чадвар, харилцаа холбоо, төсөөлөл, бүтээлч байдал, үйл ажиллагаа гэх мэт суралцах сонирхолтой хүний ​​насны онцлогт тохируулсан байдаг.

ХӨГЖМИЙН ДУГУЙЛАН

1.    Энгийн ардын дууг сонгож дуулах.
-    Интонацын болон хэмнэлийн баримжаа

2.    Багшийн  тоглосон аялгууг "но"буюу зөв хэмжээг давдах. Богино хэмжээний уянгалаг ишлэлийг давтах боломжтой.
-    Хөгжмийн сонсгол, өөрийн алдааг засах
-    Аяны хэмжээ, дээд хэмжээ

3.    Багшийн араас хэмнэлээр алга таших буюу ритм зохих өөрөөр хэлвэл алга ташижбагшийн хэв маяг дээр үндэслэн богино хэмнэлтэй ишлэл хийх
-    Хэмнэлтийн мэдрэмж
-    Хурдны өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх чадвар, сонор сэрэмж анхаарал шалгах

ЗУРГЫН ДУГУЙЛАН
Сурах сонирхолтой 5-8 насныхан:
Бид сэдэв болон  даалгаврыг бие даан хийлгэдэг.  Бие даан бүтээлчээр боловсруулах чадвар, үндсэн өнгөний мэдлэг, багаж хэрэгсэлтэй харьцах чадамжийг үнэлдэг.

Сурах сонирхолтой 9-13 насныхан:
Бид  өгөгдсөн даалгаврын шийдэл, санааг уран сайхны аргаар илэрхийлэх, зургын форматыг байрлуулах, объектын хэлбэр, пропорцийг ажиглах, шугаман дүрслэх чадвар, бодит байдлын транскрипцийн зөв байдал, өнгө мэдрэх чадварыг үнэлдэг. Өнгөтэй хэрхэн ухамсартай, зорилготой ажиллах, өнгөт хэсгийг зохиох, өнгө сүүдэрийг холих чадвар зэргийг үнэлдэг.

 Сурах сонирхолтой 14-ээс дээш насныхан
Элементүүдийг форматаар байрлуулах (бүртгэл), объектуудын бие биентэйгээ пропорциональ ба орон зайн харилцааг ажиглах, бодитойгоор авах, бие даасан сэдвүүдийн масштабтай ажиллах, хэтийн төлөв, натюрморт пропорцийг дүрслэх чадварыг үнэлдэг. Зураг, гэрэл сүүдэртэй хэрхэн загварчлан харьцах. Хийсэн бүтээлийг яаж хялбаршуулсан зэргээр  үнэлдэг.

УРАН ЗОХИОЛ – ДРАМЫН ДУГУЙЛАН
Үндсэн авьяас:
-    Сонгосон чиглэлээр суралцах шалтгаан
-    Үгийн баялаг
-    Зөв дуудлага
-    Бүтээлч байдал
-    Хөдөлгөөний илэрхийлэл
-    Багшийн өгсөн сэдэв жүжигчдийн хичээлийн үеэр орон зайд төсөөллийг ашиглах чадвар

Бие бялдарын байдал:
-    Сурагчийн хөдөлгөөний ур чадвар

- Авхаалж самбаа, биеийн ерөнхий  байдал, алхах, гүйх үед биеэ хэрхэн  зөв зохицуулах, орон зайн чиг баримжаа олгох, тухайн сэдвээр хөдөлгөөнийг илэрхийлэх чадвар

Анхан шатны хөгжмийн чадвар:
-    Хөгжмийн өөрчлөлтөд хөдөлгөөнөөр хариу үйлдэл үзүүлэх чадвар

 - Аялгуу, хэмнэл, хурд

БҮЖГИЙН ДУГУЙЛАН
Бие бялдарын байдал:
-    Сурагчийнтөрөлх хөдөлгөөний ур чадвар

 - Уян хатан байдал, авхаалж самбаа, биеийн ерөнхий байдал, алхах, гүйх үед биеийн зөв зохицуулалт, орон зайн  чиг баримжаа олгох чадвар

Хөгжмийн болон ерөнхий ая хөгжмийн авьяас:
-    Хэмнэл мэдрэмж - өгөгдсөн хэмнэлээр ¾ ба 4/4 цагийн алга ташилт буюу ритем цохих, энгийн хүүхдийн ардын дууг дуулах чадварыг эзэмших.
-    Хөгжмийн өөрчлөлтөд хөдөлгөөнөөр хариу үйлдэл үзүүлэх чадвар

 - Хэмнэл, динамик, хэмнэл, түр зогсолт...

Бүжиглэх чадвар - бүрэлдэхүүн хэсгүүдийн ерөнхий холболт:
- Бүжгийн импровизацын хувьд тухайн хөгжмийн бүтээлээр сэтгэл санааг хөдөлгөөнөөр хэрхэн бие даан илэрхийлэх чадварыг харуулах

 - Энгийн даалгавараас  хөгжим рүү шилжих.

Үүсгэн байгуулагч

Město Česká Lípa

Либерец аймаг

iZuš

Холбоо барих

Základní umělecká škola,
Česká Lípa, Arbesova 2077, příspěvková organizace

Arbesova 2077
Česká Lípa, 470 01

IČ: 62237021
IDDS: imn64gz

Олж хайх